Зовлонт дэлхийд зүрх сэтгэлдээ амартайван байх нь

Peace

Энэ дэлхийд асар олон хүмүүс зүрх сэтгэлээрээ хоосорч, амартайван бус амьдарч байна. Тиймээс тэд байнга нэг юмыг хайна. Олон жил өнгөрсөн ч нэрлэж үл чадах тэр Нэгэнийг эрж хайна. Заримдаа мартахыг хичээнэ, гэвч дахиад л шинээр эрлээ үргэжлүүлнэ.

Агуу их эрэл хайгуул үргэлжилсээр! Олон хүмүүс амартайваныг алдар нэрээс, зугаа цэнгэлээс, хүч чадлаас, боловсролоос, мэдлэгээс, хүмүүсийн харилцаанаас мөн гэрлэлтээс хайдаг. Тэд өөрсдийн тархийг мэдлэгээр, хэтэвчээ эрдэнэс баялагаар дүүргэхийг хүсдэг боловч тэдний сүнс, зүрх сэтгэл нь хоосон үлддэг. Зарим хүмүүс амьдралын бодит байдлаас зугтан хар тамхи, архи хэрэглэх нь, тэдний хайж буй амартайван өөрсдөөс нь бултан одсоор байгааг тэд мэддэггүй ажээ. Тэдний эрж хайдаг бүх зүйл нь зөвхөн бүтэлгүйтэл, дэмий хоосон байдлын тойрогт хүргэдэг. Тиймээс хүмүүс бид одоог хүртэл хоосрол, ганцаардал, зүрх сэтгэлдээ түгшүүртэйгээр зовлонт дэлхийд амьдарсаар л байна.

“Амартайван!”  Энэхүү амартайван нь бидний эх орон, ард түмэнд болон бидний гэр орон мөн хамгийн чухал нь бидний зүрх сэтгэл, оюун ухаанд маань оршин байна уу? Зуун зууны туршид зовлон шаналлын уйлах дуун цуурайтсаар аажим аажмаар дэлхийд илүү их гай зовлон, айдас түгшүүр бий болсоор тэр цуурай улам хүчтэй сонсогдох болжээ. Энэ нь хүндэт уншигч таны зүрхний уйлаан мөн үү? Сэтгэл үймж бухимдал нь давамгайлсан амьдралын дунд та дотоод сэтгэлдээ нам гүм байж, бүгдийг даван туулах хүч тэнхээ байна уу?

Эхийг дэлгэрэнгүй: Зовлонт дэлхийд зүрх сэтгэлдээ амартайван байх нь

Шинжлэх ухааны гэж хэлэгддэг төгсөшгүй олон янзын ололт амжилтууд дэлхийг илүү аюулгүй болгоход чиглэдэг хэдий ч хөгжин цэцэглэж буй улс орнууд амьдралыг улам бүр нарийн төвөгтэй, яривагтай болгосоор байна. Хүмүүс олон арга замаар өөрсдийн амьдралаа эцэг эхийнхээ бүтээснээс илүү хялбар хөнгөн болгохыг хичээдэг хэдий ч тэд амьдралаа улам л хэцүү амартайван бус болгодог. Хүмүүс сэтгэл зовсон, эцэж туйлдсан амьдралаар амьдарч байна. Ийм учраас дээрх асуултуудад хариулах зөвөлгөө, аюулгүй байдал болоод чиглүүлэг, итгэл, үнэн байдал хэрэгтэй. Мөн бидний зүрх сэтгэлд амартайван үнэхээр хэрэгтэй, бид үүнийг л хүсэж байдаг учраас эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр л байна.

Зүрх сэтгэлийн амартайван чи яасан нандин эрдэнэ вэ! Энэхүү нандин эрдэнийг энэ дэлхийн асар их зөрчилдөөн, үймээн, зовлон, цөхрөл дундаас олох боломжтой гэж үү?

Олон эрэл хайгуулын ихэнх нь дотоод талыг харахаа умартан, зөвхөн гадна өнгөн талд хүрч болох мэдэгдэж буй зүйлсийн дунд явагддаг. Учир нь хүмүүс дотор талаас минь юу нээгдэж харагдах бол гэхээс айдаг тул зүрх сэтгэлийнхээ түгшүүртэй байдлыг зовлонт энэ дэлхийд өгч түүнийг буруутгасаар байх боловч энэ бүхний эцэст эдгэрлийг өөрсдийн дотоод зүрх сэтгэлээс эхлэх хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй юм. Эцсийн цагт өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өргөж, эргэн ирэгсэд юутай ерөөлтэй вэ, тэндээс тэд амартайваныг мэдэрч эхэлдэг ажээ.

Үймээн дунд буй Хүн

Бурхан анх хүнийг бүтээж, үзэсгэлэнт цэцэрлэгийн төгс амартайван дотор аз жаргалтай, баяр хөөртэй амьдруулж байв.

Харин Адам, Ева хоёр Бурханы тогтоож өгсөн анхны хуулийг зөрчих тэр үед хоёулаа гэмт хүмүүс болсон байлаа. Өмнө нь тэд Бурханы оршихуйд Түүнтэй хамт байсан болов ч одоо тэд өөрсдийгөө айдас, түгшүүр, ичгүүрийн хамт нууж эхэлсэн юм. Тэдний мэддэг байсан амартайван, баяр хөөр нь эсэргээрээ гэм буруу, ичгүүртэй байдал, айдсаар солигджээ. Үүнээс эхлэн энэ дэхийд зовлон, зүдгүүр; зүрх сэтгэлд хоосон орон зай, айдас, түгшүүр орж ирсэн юм.

Та Адам, Еватай адил Бурхантай эвлэрэхгүй амьдарвал бүхий л амьдралын тань хугацаанд айдас, түгшүүр дүүрэн байх болно. Та дэлхийн ялзралд хэт их анхаарал тавин,  амьдралдаа тодорхой зорилгогүй, өөрчлөлт гаргахгүй байвал таны аюулгүй байдал, хүнлэг мөс чанар хийгээд итгэлийн суурь бүгд ганхаж эхэлдэг. Энэ үед таны амартайван байдал алдагдана.

Гэм нүгэл нь хүнийг Бурханаас салгадаг. Ариун Библийн Исаиа 53:6-д “Бид бүгд хонь мэт төөрөн явж; бид хүн нэг бүр өөрсдийн зам руу эргэцгээв...” гэсэн бол “Учир нь бүх хүн нүгэл үйлдсэн тул Бурханы алдараас салцгаажээ” хэмээн Ром 3:23-д өгүүлжээ. Гэм буруу нь бухимдал, айдас, цухалдал болон бусад тааламжгүй байдлуудыг бий болгон хүнийг хаа ч явсан өдөөн зовоож байдаг. Эдгээр нь хүнд зовлон зүдгүүр, оюуны ядаргаа, туйлдлыг авчирдаг байна. Хүн өөрөө өөрийгөө хайрлах байдал нь анхны дуулгаваргүй байдлын үндэс юм. Энэ нь цаашдаа таны зүрхний өвчин болж, цөхрөл руу татах муу зам, бузар ёрын бүхний үндсэн гол хандлага нь болдог. Таныг өөрийн хүсэл, санаархал дотор хувиа хичээж эхлэх үед танд сэтгэлийн зовнил, тавгүйтэл бий болдог байна. Хувиа хичээсэн зам дээр удаан аялах бүрт танд ганцаардал, зовлон зүдгүүр улам илүү их ирэх болно.

Бурханлаг амьдрал амартайваныг авчирдаг

Та өөрийгөө төвөө болгон харахын оронд Бурхан руу эргэж, Түүнийг өөрийн амьдралын төв мөн зорилгоо болгох хэрэгтэй. Хязгааргүй гэрлийн дотор орших, амьд Бурхангүй амьдрагч таны төвд, өчүүхэн санаа зоволтоос болж уналтанд амархан ордог  ялархсан, айдас түгшүүр бүрэлдэн байдаг. Хэрэв та өөрийнхөө дотор амьд Бурхантай хамт байвал таны амьдралын бүх салбарт өөрөөр хэлбэл өөрийнхөө “төв”-өөс эргэн тойрноо бүгдийг дүүрэн харсан үнэ цэнэтэй амьдралд хүрэх болно. Та зөвхөн Бурханыг зүрх сэтгэлийнхээ “төв” болгож чадвал тогтвортой байдал болоод амар тайваныг авчирч чадна.  Ариун Библийн “Дуулал ном”-ыг бичигч нь: “Зүрх минь бат бэх байна, өө Бурхан минь, Зүрх минь бат бэх байна, би дуулж мөн  магтаалыг өргөнө” хэмээн тунхаглажээ. (Дуулал 57:7)

Бурханд бүхий л итгэлээ өгсөн нэгэн нь зүрх сэтгэлийн баяр хөөр, амартайван байдлын нам гүмийг мэдэрч чадна. Зүрх сэтгэл маань Бурхантай холбогдох тэр үед хэдийгээр бидний гадна зовлон зүдгүүр байх боловч, бид дотоод төвдөө амартайвантай байна. Тиймээс 2Коринт 4:8-д бичигдсэний дагуу: “...бид бүх талаараа хавчигддаг ч зовдоггүй; бид нөхцөл байдалд цөхөрдөг ч аргаа бардаггүй”.

Есүс Христ бол амартайваныг бүтээгч

Есүс бүх хүмүүсийг хамгийн утга учиртай, өөрчлөгдсөн амьдралд урьдаг. Матай 16:24-д “Тэгээд Есүс Өөрийн дагалдагчдад, ‘Хэрэв Намайг дагахыг хүссэн хэн боловч өөрийгөө үгүйсгэг, тэгээд өөрийн загалмайг аваад, Миний араас дага....’ ” гэсэн бол, 2 Коринт 5:17-д “Тиймээс хэн нэгэн Христ дотор байвал, тэрээр шинэ бүтээл мөн; эртний юмс өнгөрч, харин одоо бүх юмс шинэ болжээ”.  “Над руу ирээрэй”  гэсэн Түүний урилгыг та хүлээж авахад бэлэн байна уу? Матай 11:28-29д “Хүнд ачаа үүрсэн, эцэж ядарталаа хөдөлмөрлөсөн бүгд Над руу ирэгтүн, Би та нарт амралтыг өгье. Миний буулгыг өөрсөд дээрээ ав, тэгээд Надаас суралцагтун; учир нь Би бол дөлгөөн, зүрхэндээ даруу тул та нар зүрх сэтгэлдээ амралтыг олох болно” гэжээ.

ТЭРБЭЭР танд харанхуйн оронд гэрлийг, эргэлзээний оронд итгэлийг, тэмцлийн оронд амартайваныг, уй гашуудлын оронд баяр хөөрийг, зүдрэлийн оронд амралтыг, цөхрөлийн оронд найдварыг, үхлийн оронд амийг өгөхөөр гараа сунгаж байна.

Бурхан хүнийг бие мах бодиос гадна, амьд сүнс сэтгэлтэй мөн Өөрийн Бүтээгчтэйгээ нөхөрлөлд хамт байлгахаар бүтээсэн юм. Дуулал 42:1-2-р ишлэлүүдэд: “Буга горхины усыг хүсдэгийн адил, миний сэтгэл Таныг хүсдэг, өө Бурхан минь. Миний сэтгэл амьд Бурханаар, Бурхан танаар цангаж байна; би хэзээ хүрэлцэн очиж, Бурханы өмнө үзэгдэх вэ?” хэмээн бичсэн байдаг. Гэмт хүний сүнс сэтгэлийн хоосон орон зайг зөвхөн амьд Бурхан дүүргэж өгдөг тул та хэзээ нэгэн цагт Бурхантай гарцаагүй нөхөрлөж, амартайваныг хүлээн авах тэр үеийг хүртэл, та хэзээ ч амартайван дотор байж чадахгүй гэсэн үг юм.

Бидний зүрхэн дэх тулааны талбар

Хэдийгээр бидний сүнс сэтгэл Бурханд хамааралтай боловч бидний төрөлхийн нүгэлт чанар Түүний замуудын эсэргүүцдэг. Хүний сүнс сэтгэлийн нэг хэсэг нь Бурханыг хайж хүсэн тэмүүлж байхад, харин нөгөө хэсэг нь махан биеийн хүсэл рүү тэмүүлж байдаг. Иймд бидний зүрх сэтгэл үргэлж зөрчил, тулалдааны талбар болдог. Дотоод тэмцэлдээн ихэвчлэн сэтгэлийн түгшүүр болон хэтэрхий их ачаалалтай байснаас болдог байна. Бид Бурхангүй бол Исаиа 57:20-д бичигдсэнчлэн: “Харин хорон хүмүүс нь замаг болон хогоо гаргаж хаяхаар зогсолтгүй давалгаалах тэнгис мэт байдаг. Хорон муу хүмүүст амар тайван гэж үгүй...” гэж хэлэгдсэнтэй адил байх болно.

Бурхан бидний бүхий л амьдрал, зүрх сэтгэл, бие махбодь болон сүнсийг бүтээсэн төдийгүй биднийг бүрэн ойлгодог билээ. ТЭРБЭЭР, бидний амьдралыг удирдахаас нааш бидэнд амартайван гэж байхгүй. ТЭРБЭЭР нь зөвхөн дэлхийн Эзэн биш. Харин таны, миний  амьдралыг эхнээс нь төгсгөл хүртэл мэддэг НЭГЭН билээ. ТЭРБЭЭР энэ дэлхийд ирэх үедээ ч бидний тухай бодож байсан талаар өгүүлэхдээ: “...үхлийн сүүдэр болон харанхуйд суугсдад гэрэл өгөхийн тулд, бидний өлмийг амартайваны зам руу хөтлөх болно” гэжээ. (Лук 1:79)

Амартайваны Ханхүү таныг Өөр лүүгээ дуудан, урьж байна.

Хэрэв та Түүн дээр очвол, Түүний өгдөг эрх чөлөөн дотор сэтгэлийн уужрал болоод амралтыг олох болно. Тиймд “...таны амартайван гол мэт байж...” (Исаиа 48:18), “...бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амартайван нь та нарын зүрх сэтгэл болон бодол санаануудыг чинь Христ Есүс дотор сахин хамгаалах болно” (Филиппой 4:7) хэмээн бичигдсэнчлэн байх аж. Та Есүс дээр ирж, хүнд дарамт ачаагаа Түүнтэй хуваалцмаар байна уу? Мөн ТЭРБЭЭР хэлэхдээ: “Би та нартай хамт амартайвныг үлдээж байна, Би Өөрийн амартайванаа та нарт өгнө; дэлхий өгдөг зүйлийг бус, өөр зүйлийг Би та нарт өгч байна. Та нар зүрх сэтгэлээ бүү зовоо, мөн бүү айдастай байг.” (Иохан 14:27) гэжээ.

Итгэл ба найдвар нь айдас болон түгшүүрийн эсрэг эм юм. Бурханд итгэх нь ямар сайхан амралт вэ? Тэр Найз биднийг үргэлж бодож, халамжилдаг. Ийм атал та юунд санаа зовж, тавгүйтнэ вэ? Мөнхийн мөнх цорын ганц таны Найз хэзээ ч хувирахгүй, хайр нь хэзээ ч мөхөхгүй. Тиймээс                     1 Петр 5:7-д “ТЭРБЭЭР та нарын төлөө санаа тавьдаг учраас; бүх санаа зовнилоо Түүнд тавьж өг” гэжээ. Тулаан төгсөх үед Түүнээс амартайван ирдэг. Тиймээс та яагаад өөрийн амьдралаараа Эзэнд эргэж, бууж өгөхгүй байна вэ? Сайн анхаараарай, хэрэв та итгэвэл санаа зовохгүй. Хэрэв танд санаа зоволт байсаар байвал та Түүнд итгээгүй байгаа хэрэг юм.

Исаиа 26:3-д “Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амартайван дотор хамгаална” хэмээн өгүүлсэн юм.

Бухимдал бол таны зүрх сэтгэлийн амар-тайваныг хулгайлагч хор юм. Энэ нь зоригийг мохоож, найдваргүй эргэлзээнд байлгахад хүргэдэг. Танд шударга бус зүйл хийсэн хүмүүсийг уучлахад хэцүү ч, та өөрөө Бурханаар уучлагдахыг хүсч байвал тэднийг заавал уучлах хэрэгтэй. Матай 6:14-д “Хэрэв та нар, та нарын эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг уучилбал, Тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучлах болно” гэжээ.

Таны зүрхэнд итгэл төрөх үед өөрийн хүслээр бууж өгөх чадалтай болж ирдэг.  Бухимдал болон уур уцаарын оронд таны зүрх сэтгэл хайр ба энэрэлээр дүүрэхэд та амартайваныг мэдэрдэг. Есүс таны зүрхийг ноёрхох үед та дайснуудаа хайрлах болно. Энэ нь бид зөвхөн Христийн өмнө гэм нүглээ хүлээн зөвшөөрч, аврагдсанаар биелэгддэг юм.

Нүглийн төлөө гэмшиж улайх нь зүрх сэтгэлийг амартайванд хүргэдэг

Та хийсэн гэм нүглээ өнгөрч, ард үлдсэн хэмээх бодолд хөтлөгдөж байгаа бол тэр нь танд хожим зовлон зүдгүүрт ачаа болж тэвчиж чадмааргүй их хүнд дарамт болж ирдэг. Үйлс 3:19-д “Тиймээс та нар эргэцгээ, гэм нүглүүд чинь цагаагдахын тулд гэмшицгээ, тэгээд Эзэний оршихуйгаас сэргээх цаг нь ирэх болтугай...” хэмээн Эзэн сэргэлтийг өгдөг гэдгийг баталсан бол 1 Иохан 1:9д “Хэрэв бид нүглээ гэмшвэл, ТЭРБЭЭР итгэмжит мөн зөвт тул бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ” гэсэн хүнд дарамтыг цэвэрлэж өгдөгийг хэлэв. Эндээс дүгнэж хэлэхэд, та Эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрч, Түүнтэй хамт амартайван байх болно. (Ром 5:1)

Дуулал 23-р бүлэгт Давид хаан өөрийн итгэлийг Бурханд илэрхийлсэн байдаг. Тэрээр өөрт мэдэрсэн амартайваныг маш тодорхой өгүүлэн бичсэн юм. Энэхүү амартайван болон нөхөрлөл нь Хоньчинтойгоо амин чухал нөхөрлөлд байдаг хүн бүхэнд байдаг.

Дуулал ном

Хорин гуравдугаар бүлэг

“ЭЗЭН бол Миний Хоньчин, надад хүсэх зүйл үгүй. ТЭРБЭЭР намайг ногоон бэлчээрт хэвтүүлж, намайг намуухан усны дэргэд хөтөлдөг. ТЭРБЭЭР миний сэтгэлийг сэргээдэг; ТЭРБЭЭР Өөрийн Нэрийн төлөө намайг зөвтийн зам дээр хөтөлдөг. Тийм ээ, би үхлийн сүүдэртэй хөндийгөөр алхах боловч, би ямар ч бузар муугаас айхгүй; учир нь Та надтай хамт байдаг тул Таны очирт таяг болон Таны шийдэм намайг тайвшруулдаг. Миний дайснуудыг байх үед, Та миний өмнө ширээ бэлдэж өгдөг; Та миний толгойг тосоор тослоход; миний аяга дүүрдэг. Сайн сайхан болон энэрэл нь миний амьдралын бүхий л өдрүүдэд лавтайяа намайг дагах болно; харин би ЭЗЭНий өргөөнд үүрд мөнхөд оршин суух болно.”

Та энэ Хоньчиныг мэдэх үү? Та Түүнд итгэж найдмаар байна уу? Эш үзүүлэгч Исаиа Түүнийг зөөлөн, нигүүлсэнгүй Хоньчин гэдгийг өгүүлэхдээ: “ТЭРБЭЭР хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө” гэжээ. (Исаиа 40:11) Одоо та эргэлзээнээсээ салж,  Бурханы мөнхийн амар амгалан тэвэрт байхад бэлэн байна уу? Мөн та Түүнд өнгөрсөн гэм нүглүүдээ, одоо байгаа сорилт, ирээдүйн айдсыг даатгаж, Түүнд бууж өгөхөд бэлэн байна уу? ЭЗЭН танд сонголтыг өгсөн. Энэ бол таны хийх зүйл мөн.

Хувиршгүй Амартайван

Таныг Есүс Христ рүү бүхий л зүрхээрээ ирэх үед таны зүрх сэтгэлийн амартайваны эрэл дуусах болно. Тэгээд та энэхүү шүлгийг хэлж чадна:

Амартайван үгүй газарт би амартайваныг мэднэ 
Ширүүн салхи үлээх тэр газар амар тайван байна. 
Нүүр нүүрээрээ уулзах тэр нууц газар луу 
Би ЭЗЭНтэйгээ хамт явна.

  • Ральф Спалдин Кушмэн

Та зовлонт дэлхийд зүрх сэтгэлдээ “Амартайван”-ыг оллоо! яг одоо өөрийн зүрх сэтгэлийн хаалгыг Есүс Христэд нээгээрэй, тэгээд ТЭРБЭЭР танд хэзээ нэгэн цагт, хэзээ ч  төгсөшгүй төгс амартайван амьдрах Тэнгэрийн улсын хаалгыг нээж өгөх болно.

Бидэнтэй Холбогдох

Товхимолыг Захиалах

Сонсооч, Хэн таныг дуудаж байна вэ?

The listening lamb

Иоханы Сайн Мэдээ ном 10:1-8

Сонсоорой, та хичээнгүйлэн сонсоорой, таныг хэзээ нэгэн цагт, хаа нэгэнтээгээс, хэн нэгэний дуу хоолой, хаанаас ирж байгаа нь мэдэхгүй хэрнээ таныг нэрээр тань дуудахыг сонсож байсан уу? Эсвэл эргэн тойрны шуугиан ихтэй газраас таныг чангаар дуудахыг сонссон ч байж болох юм.

Сонсооч, тэр дуу хоолой нь: Та хэн бэ? Таныг хэн гэдэг вэ? Та хаанаас ирсэн бэ? Та хаана амьдардаг вэ? Та хаашаа явж байна вэ? хэмээн дуудаж байна.

ЗӨВХӨН ТАНЫГ!

Эхийг дэлгэрэнгүй: Сонсооч, Хэн таныг дуудаж байна вэ?

Мэдээж, та төрсөн нутгийнхаа нэрийг мэднэ. Магадгүй та хэзээ ч төрсөн нутгаасаа өөр газар очиж, амьдарч үзээгүй байж болно. Гэвч таны төрсөн газар чинь улс орны  маань нэгээхэн хэсэг болж, харин улс орон маань энэ дэлхийн томоохон хэсэг болдгийг та мэдэх байхаа.

Библи

Дэлхий нь ойролцоогоор 6000 жилийн өмнөөс Бурханаар бүтээгджээ. Бурханд  нэгэн ном байдаг бөгөөд түүнийг Библи хэмээн нэрлэжээ. Бурхан тэрхүү номонд дэлхийг болон хамгийн анхны эрэгтэй, анхны эмэгтэй хүмүүс хэрхэн бүтээгдсэн талаар өгүүлсэн байдаг. Бурхан хүнийг Өөрийн дүр төрхтөй адил бүтээсэн юм. Харамсалтай нь хүмүүс Бурханы заасан замаар явалгүй адлаа гаргаж нүгэлд унав. Энэ цагаас эхлэн үр хүүхдүүд төрцгөөж, хүмүүс үхэцгээдэг болов. Тэд мянга, мянгаараа төрж, үхэцгээдэг болжээ.

Та өөрийн эцэг, эхээс төрсөн. Гэвч үнэндээ таныг жинхэнэ амьд Бурхан бүтээсэн юм. ТЭР бол бүгдийг бүтээсэн. Та хэзээ нэгэн цагт, Бурхан энэ бүгдийг яаж ийм гайхамшигтай бүтээсэн юм бол, ТЭРБЭЭР намайг хэрхэн бүтээсэн юм бол хэмээн бодож байв уу? Эсвэл эцэг, эх минь намайг төрүүлсэн үүнд Бурхан ямар хамаатай юм бэ? гэж өөрийнхөө цэцэрхэл дотор бодсоор, Бурхантай тэрсэлдсээр байна уу? Эцэг,эх тань танд дуудах нэрийг хайрладаг бол гайхамшигт Бурхан таны энэхүү нэрийг ч бас мэддэг билээ.  Ямар ч хэлээр нэрлэгдсэн бай хамаагүй, ТЭРБЭЭР бүх хүмүүсийн нэрийг мэддэг. Бурхан биднийг бүтээсэн тул ТЭРБЭЭР бидний тухай бүгдийг мэддэг юм. Тиймээс ч бид Түүнд хамааралтай тул, биднийг эцэг, эхээс маань ч илүү хайрладаг. Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд эцэг эх маань бидний талаар санаа тавьдагаас ч илүүгээр ТЭРБЭЭР бидний төлөө санаа тавьдаг.

Бурхан

Бурхан бол хаа сайгүй байж, үргэлжид мөнхөд оршдог. Тиймээс ч ТЭРБЭЭР  Өөрийн Сүнсийг бидэн рүү үлээн, амь амьсгалыг өгөөд, мөнх амьдралыг хайрласан билээ.

Гэвч гэмийн үр дагавраас болоод бидний махан бие маань үхдэг болж харин бидний дотор оршигч сүнсийг мөнх амьдруулахаар ТЭРБЭЭР өгсөн юм. Иймд та жинхэнэ амьд Бурханыг мэдэх үү? Магадгүй, та: “Бурхан гэдэг чинь Хэн юм бэ? Тэр хаана байна вэ?” хэмээн асууж болох юм. Үнэндээ, та Түүнийг мэдэхийг хүсэж байна уу? Тийм ээ та  бүр, зүрх сэтгэлийн гүнээс та үүнийг мэдэхийг хүсэж байгаа.

Үнэндээ, та хэзээ ч Бурханыг хараагүй. Энэ махан биеэр Түүнийг харах ч боломжгүй. Гэхдээ энэ нь ерөөсөө байхгүй гэсэн үг биш ээ. Ганц үнэн бол зөвхөн цорын ганц Бурхан байдаг. Дэлхийд Түүнгүйгээр орших ямар нэгэн эзэнгүй зүйлс, хоосон орон зай гэж байхгүй, учир нь жинхэнэ амьд Бурхан л Өөрийн тэнгэр ба газрыг дүүргэж байдаг. ТЭРБЭЭР нэг цаг мөчид хаа сайгүй оршдог. Бурханы гэр бидний дээр тэнгэрт оршдог бөгөөд тэнд нь төгс сайхан орон байр бий. Тиймээс Түүний дууг сонсоод, дуулгавартай дагадаг хүмүүсийн зүрх сэтгэлд ТЭРБЭЭР бас оршин байдаг юм.

Би  Бурханыг мэдэхийн тулд хэрхэн суралцах вэ? Магадгүй, та ч гэсэн Түүнийг мэдэхийг хүсэж байж болох юм? Тиймээс биднийг хэрхэн суралцах талаар Бурханд гайхамшигтай төлөвлөгөө байсан төдийгүй түүнийгээ ч бидэнд үзүүлсэн юм. Энэ бол Түүний цорын ганц хүү Есүс Христ байв. Бурхан Өөрийгөө Хэн болох, ямар агуу вэ? гэдгийг харуулахын тулд Өөрийн цорын ганц Хүү Есүсийг Тэнгэрийн Улсаас илгээсэн юм. Бурхан ба Есүс бол нэгдмэл юм. Бурханы Хүү амалсан амлалтын дагуу энэ дэлхийд гайхамшигийг харуулан хүүхэд адил төрж, өсөн Бурханы хайрыг хүмүүст Өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэв. Түүнчлэн хүмүүст Бурхан бол Ариун, гэм нүглийг тэвчдэггүй гэдгийг хэлж сургасан юм. Тиймд Бурхан биднийг гэм нүглээсээ салж, аврагдах замыг төлөвлөсөн нь Өөрийн Хүү Есүсийг загалмай дээр нүгэлт нэгэн болгон хадуулсан юм. Есүс, Эцэгийн хүслийн дагуу Тэнгэрийн улсын хаан суудлаа орхин, Өөрийн амьдралыг хамгийн дорд болгон энэ дэлхийн хүмүүст харуулсан нь Түүний хайр хичнээн агуу байна вэ гэдгийг харуулсан.

Энэхүү хайрын илэрхийлэл бол ТЭРБЭЭР энэ дэлхийн бүх гэм нүглийн төлөөсийг төлөхөөр золиос болсон явдал байв. Тодруулбал: Есүс, таны болон хөвгүүд, охид, эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгдийнх нь хэзээ нэгэн цагт үйлдсэн бүх гэм нүглийн төлөө золиос болсон юм.

Есүс загалмай дээр цовлогдоод, тэндээ үлдсэн үү? Эсвэл хадан булшинд оршуулагдаад тэндээ үлдэж ялзарлыг үзсэн үү? Үгүй ээ, ТЭРБЭЭР гурав хоногийн дотор хадан булшнаас үхлийг ялан дийлж, амилсан юм. Дараа нь Есүс Тэнгэрийн Улс руу эргэн явж, Бурхан Эцэгээс дэлхийн төгсгөл ирж байна хэмээн хэлэх цагийг болон дэлхий рүү дахин ирэх цагийг хүлээж байна. Тэр үед Есүс бүх хүмүүсийг шүүх зөвт, шударга шүүхийн Шүүгч нь байх болно.

Хэрэв танд Иоханы Сайн Мэдээний ном байвал 10-р бүлгийг уншаарай. Тэр номонд Есүс хүмүүст юу гэж хэлсэн талаар бичигдсэн байдаг. Тухайн үед Түүний хэлсэн бүх үг - үнэндээ өнөөдөр бидний хувьд ч хүчин төгөлдөр хэвээрээ байна. Есүс хэлэхдээ: “Би бол сайн Хоньчин, Өөрийн амийг хоньдынхоо төлөө өгнө” гэжээ. Энд дурдагдсан хоньд гэдэг нь бид юм. Түүний хоньдууд нь Түүний дуу хоолойг таньдаг. Есүс тэднийг нэрээр нь дуудах бөгөөд харин Түүний дуу хоолойг танихгүй нэгэн нь тэднийг дагахгүй.

Танихгүй нэгэний өөр дуу хоолой

Түүнээс бид зугтаж явах ёстой, танихгүй нэгэн гэгч хэн бэ? Өө, тэр бол хулгайч! Түүнд хоньдын төлөө гэсэн ямар ч үйлс байхгүй. Тэр бол худалч. Түүний дотор үнэн байхгүй. Тэр бол диавол бөгөөд бидний дайсан болох Сатан юм. Тэрээр юуны түрүүнд Бурханы дайсан болсон. Тэрээр нэгэн цагт Тэнгэрийн Улсад сайн тэнгэр элч байж, Бурханы оршихуйд Түүнтэй хамт байлаа. Гэвч тэрээр бардам болж, өөрийгөө Бурханы эсрэг өргөмжилжилж эхэлжээ. Тэр үед, Бурханы эсрэг тулалдахад, олон тэнгэр элчүүд түүнтэй нэгдсэн байна. Бурханд бүх хүч чадал байдаг тул ТЭРБЭЭР Сатаныг ялж, түүнийг бүх дагалдагчдынх нь хамт Тэнгэрийн Улсаас хөөжээ. Үүний улмаас Сатан Бурханыг үзэн ядах болжээ. Тэр хэзээ ч дахин Бурханд ойртож чадахгүй болсон учир өөрийн уур хилэнг Бурханы бүтээлүүд болох дэлхийн хүн төрөлхтөн дээр асгав. Учир нь тэрээр хүнээр нүгэл үйлдүүлж, хүн бүрийг нүгэл рүү уруу татах гэж оролддог болов. Гэм нүгэл нь хэзээ ч Тэнгэрийн Улс руу нэвтэрч чадахгүй.

Харагтун бас өөр нэгэн газар бий. Бурхан түүнийг диавол болон түүнтэй хамт  урвасан тэнгэр элчүүдэд зориулан бүтээсэн юм. Тэр газрыг -Там гэдэг. Там бол зовлон зүдгүүр, тарчлалын газар билээ. Тэнд хэзээ ч унтардаггүй, мөнхөд шатаж буй галт нуур байдаг. Тэр газарт диавол болон түүний дагалдагчид мөнхийн шийтгэлээ үүрэх болно. Хэрэв бид Сатаны дуу хоолойг сонсохоор шийдвэр гаргах аваас, Бурхан биднийг энэ аймшигт газар луу илгээхээс өөр аргагүй болно.

Сатан биднийг тамын тухай бодохыг хүсүүлдэггүй. Учир нь тэрбээр энэ талаар нууж хаацайлдаг. Мөн Бурханы талаар бодохыг бүр ч хүсүүлдэггүй. Тиймээс ч бидний анхаарлыг Бурханаас тусгаарлахыг байнга чармайж байдаг. Харин тэрбээр, өөрийнхөө дуу хоолойг бидэнд сонсгохыг хичээдэг. Тиймээс та одоо анхаарлаа хандуулна уу! Хэзээ нэгэн цагт танихгүй нэгэний дуу хоолой болох энэхүү өөр дуу хоолой танд сонсогдож байсан уу? Сатан заримдаа өөрийн үйлсийг сайн зүйлс хэмээн бидэнд итгүүлэхийг санал болгодог. Заримдаа тэрбээр бидэнд: “Би бусдаас илүү. Би бол маш чухал хүн. Би анхдагч нь. Юу ч болж байсан би л авах ёстой. Би өөрийнхөө эрхийн төлөө тулалдах ёстой. Би хулгай хийгээд ч баригдахгүй дажгүй хүн шүү. Бүгд худлаа ярьдаг шиг би гэсэн худал ярьж яагаад болохгүй гэж? Миний ухаанд эргэлддэг бузар муу бодлууд тийм ч муу биш шүү, тиймд хэн миний бодлыг мэдэх билээ. Бохир үг хэрэглэн хүмүүсийг инээлгээх нь бас л дажгүй шүү” гэх мэт маш олон муу бодлуудыг бидний оюун ухаанд төрүүлдэг. Зарим үед таныг сэтгэлээр унасан хүнд байдалд байхад: “Би сайн нэгэн биш тул яагаад цаашид үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй гэж?” хэмээн санаашрах бодол руу ч, уруу татагдаж,  цаашлаад өөрийнхөө амийг хөнөөх хүртэл оюун бодлыг маань удирдан хөтөлж байсан байх? Тиймээс эдгээр бүх бодлууд нь чөтгөрийн дуу хоолой юм. Тэрээр худалч учраас биднийг ч гэсэн өөртөйгөө адил худалч болгохыг хичээдэг. Тэрээр хулгайч тул мөн л биднээр хулгай хийлгэхийг хүсдэг. Тэрээр алуурчин тул бусдыг үзэн ядахыг бидэнд уриалан, хэн нэгэний амьдралыг сүйрүүлэхээр дууддаг. Тэрээр таныг өөрийгөө нуухад хүргэдэг. Тэрээр бүх зүйлийг харанхуйд хийх дуртай байдаг.

Иймд та түүний дуу хоолойг сонсох үед танд ямар мэдрэмж төрдөг вэ? Таны дотор болон зүрх сэтгэлд чинь тааламжтай байх болов уу?

Гэвч, энэ нь үнэндээ сайн зүйл биш тул таныг аз жаргалгүй, баяр хөөргүй болгодог. Тиймээс Сатан ямар вэ? гэдгийг эндээс ухааран харах хэрэгтэй.

Есүс Хоньчины Дуу Хоолой

Та Есүсийг Сайн Хоньчин гэдгийг мэдэх үү? Та Түүний хонь байхыг хүсэж байна уу? Түүний дуу хоолойг таньдаг болмоор байна уу?

Тийм ээ, энэ бүгд танд боломжтой. Гэхдээ та өөр нэгэний дуу хоолойг дахин хэзээ ч сонсохгүй  болсон үед л та Түүнийг сонсох болно.

Одоо, та чимээгүй тайван байх үедээ дөлгөөн, зөөлөн Есүс таныг: “Бүхий л амьдралаа Надад өгөөрэй” хэмээн дуудах, Түүний дуу хоолойг сонсох болно. Та Есүсийг сонсох үед, ТЭРБЭЭР, өөрийн хийсэн бүх гэм нүглүүдийнхээ төлөө гэмших шийдвэр гаргахыг танаас хүсэх болно. Заримдаа та маш тайван, чимээгүй байх үедээ: “Өөрт байгаа бүх зовлон, дарамтаас ангижрахын тулд би юу хийх хэрэгтэй вэ? Би сайн сайхан амьдрахыг хүсэж байна. Би дахин хэзээ ч өлсдөггүй, өвддөггүй, зовдоггүй тэр газар байхыг хүсэж байна. Намайг үхэх үед, надад юу тохиолдох бол?” хэмээн янз бүрийн бодлууд төрдөг байж болох юм. Магадгүй танд үүнээс ч илүү олон бодлууд эргэлддэг байсан байх. Харин энэ бол Есүс таныг дуудаж буй дуу хоолой юм. Заримдаа та, өөрөө яагаад  гэдгээ ч мэдэхгүй уйтгар гунигт автдаг уу? Эсвэл та ганцаараа биш байсан ч өөрөө өөртөө ганцаардлыг мэдэрдэг үү? Магадгүй, таны зүрх сэтгэл, таныг бүтээсэн, мөн таныг хайрладаг НЭГЭН болох Бурханыг үгүйлэн ганцаарддаг байж болох юм.

Есүс бол Өөрийн алдагдсан болон төөрсөн хоньдоо дууддаг Хоньчин юм. ТЭРБЭЭР таныг эрэн хайсаар, хайсаар мөн таныг намуухан дөлгөөн дуу хоолойгоор дуудан дуудсаар, дуудсаар байна!

Хэрвээ та Хоньчиныхоо дууг сонсвол, тэр үед л Түүнд хариулаарай. Өөрийн үйлдсэн гэм нүглийнхээ талаар Түүнд хэлээрэй. Та юу мэдэрч байгаагаа Түүнд зүгээр л хэлээд, Түүнээс намайг авраач хэмээн зүрх сэтгэлийнхээ гүнээс ярин гуйгаарай. Үүнийг залбирал гэдэг юм.

Хэзээ нэгэн цагт та Тэнгэрт оршдог амьд Бурханд залбирч байсан уу? Тэгвэл яг одоо залбираарай. Есүс таныг сонсоод, таныг ойлгох болно. Тэгээд таны хүсэн хүлээж байсан амартайвныг, танд өгөх болно.

Тиймээс та Түүний хонь байж, Түүний дуу хоолойг танихыг хүсэхгүй байх гэж үү? Үнэндээ ТЭРБЭЭР таны гэм нүглийн хүнд ачаа, дарамтыг танаас авч хаяад, таны үнэнч Найз байхыг хүсдэг. ТЭРБЭЭР таныг айдсаа ялан дийлэхэд тань туслах болно, тэгснээр та зүрх сэтгэлдээ баяр хөөртэй болж, Түүн шиг бүхнийг хайрладаг, сайхан сэтгэлтэй болох  болно.

Түүнчлэн таныг Христитгэгч болсонд найз нөхөд тань, танаар доог тохуу хийж басамжилсан ч, үүнд санаа бүү зов, энэ үед Есүс танд санаа тавих болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөн танихгүй нэгэн таныг дахин сорих үед, Есүс танд сорилтыг даван гарахад тусалах болно гэдэгт та итгэх хэрэгтэй.

Хэрэв та Хоньчины хайрын ариун мутарт аюулгүй амьдарч байгаа бол, эцсийн цагт ТЭРБЭЭР таныг Бурханы гайхамшигтай, аз жаргалтай гэрт, Өөрсөдтэйгөө хамт мөнхөд амьдруулахаар авч явна гэдгийг та мэдэх болно!

Бидэнтэй Холбогдох

Товхимолыг Захиалах

Та дахин төрөх ёстой

Та биднийг дахин төрөхгүй бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй, мөн Тэнгэрийн Улсын хаалга ч хаалттай байна гэдгийг Есүс бидэнд хэлсэн. Тиймээс бид,  ‘найз минь чи дахин төрсөн үү?, цуглааны гишүүн та дахин төрсөн үү?’ хэмээн асуудаг. Хэрэв үгүй бол та алдагдсан нэгэн юм.

Есүс хэлэхдээ: “Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье, хүн дахин төрөхгүй л бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй” (Иохан 3:3) гэжээ.

Та: -Дахин төрнө гэж юуг хэлээд байна вэ? хэмээн асууж болох юм. Эхлээд өнөөдөр шинэ төрөлтийн талаар нилээн олон эндүүрэл байдаг тухай ярилцъя. Тухайлбал,  бидний зарим нь баптисм хүртсэн хэдий ч хараахан дахин төрөөгүй байдаг, энэ бол баптисм биш ээ (Үйлс 8:17-24). Энэ нь мөн цуглаанд хамрагдсанаар болдоггүй, зарим нь цуглаан дотор биднийг гэнэдүүлэн шургалсан хүмүүс ч байдаг (Галат 2:4). Мөн ЭЗЭНий ширээнээс идсэнээр ирдэггүй, зарим маань зохисгүйгээр идэж, ууснаас болж буруушаалыг авчирдаг (1 Коринт 11:29). Илүү сайхан амьдрах гэсэн хичээл зүтгэл болон өөрийгөө сайжруулснаар ирэхгүй, “... учир нь олон хүмүүс тэр хаалгаар орохыг хичээх боловч, Би та нарт хэлье: “Тэд чаддаггүй юм” (Лук 13:24). Мөн залбирлаар ирдэггүй, энэ талаар Есүс хэлэхдээ, “...энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэн, амаараа Над руу ойртдог боловч үнэндээ тэдний зүрх сэтгэл нь Надаас хол оршдог”  (Матай 15:8) гэсэн байдаг.

Зарим хүмүүс: -Хэрэв би ядууст өгч, өвчтэй нэгэнийг эргэн очиж, байгаа бүхнээ бусадтай хуваалцаж, өдөр бүр чадах чинээгээрээ сайн байхыг хичээж, хийж чадах бүхнээ хийдэг байвал би эргэлзээгүй дахин төрнө хэмээн ярьдаг.

Эхийг дэлгэрэнгүй: Та дахин төрөх ёстой

(Матай 25:31-46). Гэвч бид хийж гүйцэтгэснээрээ ч дахин төрж яагаад ч чадахгүй юм. “Яагаад гэвэл махан биесийн бодлуудын мөн чанар нь Бурханы эсрэг дайсагнал тул Бурханы хуулинд  захирагддаггүй бөгөөд тэгээд ч боломжгүй юм” (Ром 8:7).

Иймээс бидний зүрх сэтгэл заавал өөрчлөгдсөн байх шаардлагатай. Бурхан эш үзүүлэгч Езекиелээр дамжуулан: “Тэгээд БИ та нарт шинэ зүрхийг мөн шинэ сүнсийг өгөх болно; та нарын махан биеэс чулуун зүрхийг чинь аваад тэгээд та нарт махан зүрхийг өгөх болно” (Езекиел 36:26) хэмээн айлджээ.

Тэгвэл дахин төрөлт гэж юу вэ? Яагаад шинээр төрөх ёстой гээд байна вэ? Иохан 3:6 -д бичигдсэнчлэн: “Махан биеийн төрөлт нь махан бие; харин Сүнсний төрөлт нь сүнс юм” гэсний дагуу та юунаас төрнө, түүгээрээ байна.

Энэ хорвоод шинэ хүн төрөхөд, түүний шинэ амьдрал эхэлдэг. Үүнтэй адил Ариун Сүнс ирэх үед бид дээрээс дахин төрж, энэ ертөнц дээр Христ Есүсийн дотор бидний шинэ амьдрал үүсдэг. Ердийн төрөлттэй адилтгасан энэ дүр бидний амьдралаас хамааралгүйгээр дээрээс мэндлэх шинэ төрөлт бөгөөд үүнийг  Христ Есүс доторх шинэ амьдралын төрөлт гэдэг.

Есүс хэлэхдээ: “...Надад итгэгч хэн ч, хэзээ ч үхэхгүй, харин амьдрах болно...” (Иохан 11:26) хэмээн энэхүү төрөлтийг мөнхөд үргэлжлэх амьдрал гэсэн байдаг. Иймээс шинээр төрөх гэдэг нь бид гэм нүглээ Есүсийн өмнө гэмшиж, Түүний уучлалыг итгэлтэйгээр хүлээн авах үед ирдэг бөгөөд зүрх сэтгэлийн өөрчлөлт, шинэчлэгдсэн амьдрал, ЭЗЭНд үйлчлэх үйлчлэл зэргээс бүрдэнэ.

“Удаан байна гэх зарим хүмүүс шиг ЭЗЭН амлалтандаа хойрго байдаггүй; харин ч хэн нэгнийг үхүүлэхийг хүсдэггүй тул бүгдийг гэмшилд ирүүлэхийн тулд, ТЭРБЭЭР биднийг удаан тэвчдэг юм” (2 Петр 3:9).

Бид хэзээ дахин төрж болох вэ? Бурхан Ариун Сүнсээр дамжуулан хэлэхдээ: “...өнөөдөр та нар Түүний дуу хоолойг сонсож байгаа бол ...” (Еврей 3:7) гэжээ.

Энэ нь хэрэв та Бурханы дууг сонсоод, хариулах аваас хэн, хэзээ, хаана, хэдэн настай байсан ч хамаарахгүйгээр Бурхан руу ирж, Түүний Сүнсний тусламжтайгаар дахин төрөх болно. Ингэснээр бид Түүний хүүхдүүд нь бас өв залгамжлагчид, Христийн хамтран залгамжлагчид нь болдог (Ром 8:14-17).

Би үүнийг хэзээ, хэрхэн хүлээн авах вэ? Бурхан таны зүрх сэтгэлийн чин үнэнч байдлыг харахын зэрэгцээ Есүс Христэд итгэсэн таны зүрх сэтгэлээс гарах тунхаглалын үгийг сонсохыг хүсдэг (Ром 10:9-11).

ТЭРБЭЭР тан руу Ариун Сүнсний хүч чадлаар ирж, таны дотор зөв сүнсийг бүтээдэг (Дуулал 51:10). Иймд та Түүнд итгэсэн итгэлээр Христ Есүс дотор дахин төрж шинэ бүтээл болдог (2Коринт 5:17).

Шинэ төрөлт хүртэл өсөхөд, надад хэр их хугацаа хэрэгтэй вэ? Бид Бурханы Хаанчлалд төрөөд, Түүний хүүхдүүд болон өв залгамжлагчид нь болсон л бол, энэ үнэндээ хэрэггүй, эрхэм уншигч минь.

Бид бүхий л зүрх сэтгэлээр дөлгөөн даруу болж, Есүсийн өршөөл ба энэрэл рүү ирэхэд л энэ төрөлт нь тэр агшинд явагдах боломжтой.

Эцэст нь: Би шинээр төрсөн болон Ариун Сүнсийг хүлээн авсанаа хэрхэн мэдэж болох вэ?

Элч Павел,  Ром 8:9-д заахдаа: “...Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй  бол тэрээр Түүнийх биш юм” гэж хэлжээ. Библи бидэнд алдагдсан хүмүүс нь нүгэлдээ үхэж, буруушаагдан, дотоод сэтгэл нь ёрын муу зүйлээр дүүрэн байдаг талаар заасан байдаг. Тиймд “тэд дэлхий дээр Бурхангүй, дуулгаваргүй, найдваргүй, махан биеийн хүсэл, түүний бодол санаагаар амьдардаг” гэжээ.

Харин дахин төрсөн Христитгэгч нь Бурханы хүүхэд, Христ дотор амьд, аврагдсан, буруутгалгүй, сайхан сэтгэлтэй зөвт хүн болж ирдэг. Энэ хүн сүнслэг бодол санаатай, Ариун Сүнс болон итгэлээр дүүрэн, мөнх амьдралын төлөө найдвартай амьдардаг. Түүний гэм нүгэл Есүсийн цусаар халхлагдаж, бидний ойлголтоос ч илүү зүрх сэтгэл нь Бурханы хайр, амар тайванаар дүүрэн байдаг. Түүнд ЭЗЭНий хүслийг гүйцэлдүүлэх чин хүсэл, хүч чадал, хайр байдаг.

Тиймээс ч тэрээр тэнгэрийн улсад очоод амьдрах ЭЗЭНий амалсан орон байрыг, үхлийн булшнаас илүү  үзэж, итгэл болон найдвар дотор тэвчээртэй хүсэн хүлээдэг байна. “ Та нарт орон байр бэлдэхээр явах үедээ, Би хаана байна, та бүгдийг тэнд байлгахын тулд Би дахин ирж, та нарыг Өөртөө авах болно” (Иохан 14:3).

Тийм учраас бид асууж байна: Хэн нэгэн дахин төрөлтийн талаарх ойлголтгүйгээр хуучин байдлаа эвдэж чадах боломжтой юу? Энэ нь маш эргэлзээтэй. Учир нь Ром 8:16-д хэлэхдээ: “...энэхүү Сүнс нь бидний зүрх сэтгэлд, бид бол Бурханы хүүхдүүд гэдгийг гэрчилдэг” гэсэн байдаг.

Иймд эрхэм уншигч та өөрийн зүрх сэтгэлдээ жинхэнэ амартайван, баяр баясгаланг мэдрээгүй бол, та бүү зогсонги байдал дотор байгаарай. Учир нь та өөрийн зүрх сэтгэлийг Бурханаар удирдуулахыг үл хүссэн, мөн Түүнийг үл тоомсорлосон хэрэг болно шүү!

Тиймээс ТА ДЭЭРЭЭС ДАХИН ТӨРӨХ ЁСТОЙ.

Бидэнтэй Холбогдох

Товхимолыг Захиалах